Sunday, January 15, 2012

MBM БАГ ТАРААГҮЙ


Сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг "МВМ" баг тарж бутарч байгаа тухай яриа их гарах боллоо. Зарим өрсөлдөгчид нь энэ багийг тараасай гэж боддог байж болох юм. Харин олон мянган хөгжөөн дэмжигчид нь энэ багийг битгий тарчаасай гэж боддог юм. Яагаад гэвэл МУИС, "МВМ" клубийн МВМ баг бол олны хайртай багуудын нэг яах аргагүй мөн. Ийм яриа яагаад гарах болов?

Өнгөрсөн лигийн улиралд "МВМ" клуб, "Бридж констракш" ХХК -тай хамтран ажиллахаар тохиролцож, МВМ клубийн тамирчид "Баянзүрх Булсс" нэрийн доор тоглохоор болсон билээ. Гэвч энэ жил Бриджийн зүгээс дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвтэй цаашид хамтран ажиллахаас татгалзсан бөгөөд ХҮИС-ийн багш, дасгалжуулагч Цэвэрбалтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. ХҮИС-ийн  баг "Ирвэс" нэрээ сольж "Бухнууд" буюу "БЗ Булсс" нэрээр тоглох болж байгаа бололтой. Шинэ "БЗ-Булсс" багийн бүрэлдэхүүнд Мөнхтүвшин, Азбаяр нараас гадна  Рафаэл Харрис нарын хоёр ч легионер тоглох юм. Тэгэхээр өнгөрсөн жилийн Ирвэсүүд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, "завгүй улаан бухнууд" лигийн бас нэг хүчирхэг өрсөлдөгч болох магадлалтай юм.










































Бриджийн удирдлагууд, Зөвхөн дасгалжуулагч Эрдэнэпүрэвийг "халж", харин МВМ клубийн тамирчдыг авч үлдэхийг хүссэн бололтой. Гэвч тэд ташаа боджээ. МВМ баг бол багш, дасгалжуулагч Эрдэнэпүрэвийг дагаж ирсэн, түүний шавь нараас бүрдсэн баг бөгөөд тэд багшаасаа холдохыг хүсээгүй байна. Ивээн тэтгэгчгүй болсон МВМ багийн тамирчдыг "худалдаж авахаар" бусад багуудаас олон олон саналуудыг тавиад байгаа боловч тэд багтаа үлдэхийг хүсч байгаа юм байна. Тиймээс ивээн тэтгэгч олдоно гэдэг итгэлтэйгээр бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлсээр байгаа ажээ. МВМ баг тараагүй бөгөөд бэлтгэлдээ гарсан байна. МУИС, "МВМ" клубийн баг энэ жилийн лигийн улиралд хүчтэй өрсөлдөгчийн нэг байна гэдэгт эргэлзэхгүй байна. Амжилт хүсье.  

1 comment: