Saturday, December 31, 2011

Дээд лигийн багуудын халз өрсөлдөөн

'Сүү' ХК-ны нэрэмжит дээд лигийн багуудын халз өрсөлдөөн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээний аваргаар ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны “Офицерууд“ баг аварга авлаа.

Sunday, December 18, 2011

О.Сайнбаяр зодог тайлах уу?


Лигийн багуудын хоорондох урьдчилсан сорилго тэмцээн болж байна. Өнөөдөр, яг одоо аваргын төлөөх тоглолт явагдаж байна. Гэвч, дэмждэг баг маань байхгүй болоод ч тэр үү, дэмждэг тамирчид маань тоглоогүй болоод ч тэр үү, нэг л сонирхолгүй, нэг л өрсөлдөөнгүй. Нодлингийн лигийн тэмцээнд оролцсон байгуудаас ганцхан “Баянзүрх Булс-МВМ” баг оролцохгүй болчихоор сонирхолгүй болно ч гэж юу байхав. Бусад 7 багууд бүгд л тоглож байгаа мэт боловч Спортын төв ордон нэг л эл хуль, хоосон хөндий байх юм. Лигийн тэмцээний үеэр билет худалдаж аваад үзээд байдаг үзэгчид хаачаа вэ? Үнэгүй тэмцээнийг үзэх завшааныг яагаад ашиглахгүй байна вэ? Аваргын төлөөх тоглолт нь хов хоосон зааланд

Thursday, December 15, 2011

ЯАХ БОЛ?

Өнөөдөр МСБХ-ны дээд лигийн багуудын хооронд урьдчилсан сорилго тэмцээн эхэлж байна. Гэвч өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд оролцсон багуудаас нэг баг энэ тэмцээнд оролцохгүй болжээ. МСБХ-ны дээд лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, саяхан болж өнгөрсөн "Холбоодын цом-2011" тэмцээний аваргын цомын эзэн "Баянзүрх Буллс -МВМ" багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв Бридж констракшнтай хамтран ажиллахаасаа татгалзжээ. Бридж констракшны удирдлагууд түүнийг ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулсан бололтой. Ивээн тэтгэгч болон багийн дасгалжуулагчийн хоорондын зөрчил

Wednesday, December 14, 2011

SPRITE ЛИГИЙНХНИЙ ШИНЭ ЖИЛ

Спрайтын залуус шинэ жил анх удаа хамтдаа тэмдгэллээ.  Спрайт супер лигийн үнэ цэнэтэй гарааны шилдэг таван тоглогчоор
1.М.Төрмөнх (Хаан банк)
2.Д.Нямдаваа (ИНЕГ, Буянт Ухаа)
3. М.Онон (ОТИС)
4. Б.Баясгалан (ER)
5. С.Эрдэнэдалай (Хаан банк)
Спрайт хөгжлийн лигийн үнэ цэнэтэй гарааны шилдэг таван тоглогчоор
1.Э.Дөлгөөн (Panasonic)
2.А. Тэмүүжин (DMF)
3. Т. Санчир (МТ групп)
4. О.Ууганбаяр (Танан импекс)
5. Б. Төрмөнх (УБЦТС ХК)
Спрайт лиг зохион байгуулагдсанаас  хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг багуудын мөн тодруулсан.
1.ИНЕГ –ын Буянт Ухаа баг (2008, 2011 оны Спрайт супер лигийн аварга)
2. Хасу мегаватт- (2010 оны Спрайт супер лигийн аварга)
3. ER- (2009 оны Спрайт супер лигийн аварга)




Sunday, December 4, 2011

JEFFERY'S DUNK

Өнгөрсөн жилийн лигийн тоглолтын үеэрх Жеффригийн тохолтын бичлэгийг орууллаа. Харрисын тохолттой харьцуулан үзээрэй.

Thursday, December 1, 2011

Wednesday, November 30, 2011

Sunday, November 27, 2011

11 САРЫН 18 (SEMI FINAL)

МВМ VS Танан импекс багуудын тоглолтын зурагнуудаас

Monday, November 21, 2011

ХОЛБООДЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХААЛТ

"Холбоодын цом"-ын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээн энэ жилээс "ЖААЖААГИЙН" нэрэмжит болж байгаа юм. Тэмцээнд дээд лигийн 3, Спрайт лигийн 8, Спрайт хөгжлийн лигийн 5 баг нийт   16 баг өрсөлдсөнөөс Баянзүрх бүллс МВМ баг тэргүүлж аваргын цом, өргөмжлөл хүртэв. Ryan Nelson, Rapheal Walter Harris гэсэн гадаадын  легионеруудаар хүч нэмэгдүүлсэн BZ Bulls-МВМ баг  нэг  ч хожигдолгүй түрүүлж аваргын цомыг хүч түрэн  авлаа. Аваргын төлөөх тоглолтонд өнгөрсөн жилийн  лигийн аварга ER Харцага багийг 80:64 харьцаатайгаар илүүрхсэн байна. Энэ эрчээрээ дээд лигийн аварга болоосой хэмээн олон мянган хөгжөөн дэмжигчид нь бэлгэшээж ерөөж байна. Харин хүрэл медалийн төлөө Танан импекс, TLG13 багуудын хооронд эн тэнцүү тоглолтын үр дүнд Танан импекс баг өрсөлдөгчөө  96:85 харьцаатайгаар буулган авснаар "Холбоодын цом"-ын гуравдугаар байрын шагналыг хүртлээ. Тэмцээний шилдэг тоглогчоор үе үеийн лигийн шилдэг тоглогчид болох Ихээ, Уугаа нар шалгарээ. Тэмцээний хаалтын үеэр авсан сонирхолтой гэрэл зургуудаас та бүхэнд хүргэж байна.

Sunday, November 20, 2011

11 сарын 17. BZ BULLS - MBM vs TANAN

Холбоодын цом. 11 сарын 17 -ны өдрийн тоглолтын зурагнуудаас

Saturday, November 19, 2011

11 CАРЫН 16 (MBM VS Cass SBL)

БЗ Буллс МВМ Cass SBL  багийн тоглолтын зурагнуудаас

Friday, November 18, 2011

11 САРЫН 16 (МВМ vs Хөвсгөл 1 үе)

БЗ Буллс МБМ Хөвсгөл нэг үе багийн тоглолтын зурагнуудаас

11 САРЫН 13

Холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн зурагнуудаас

Monday, November 14, 2011

ХОЛБООДЫН ЦОМ

Д.Энхсайхны нэрэмжит холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Thursday, November 10, 2011

БЭЛТГЭЛ ДЭЭР

Бридж констракшн МУИС МВМ баг нь энэ жил 2 легионер тоглогч авчирчээ. Багийнхан бэлтгэлдээ гарсан бөгөөд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил ирж нэг өдрийн хамтын бэлтгэл хийсэн байна.

Sunday, October 9, 2011

Friday, October 7, 2011

ГОЁ ПАСС

Г.Ихбаярын гоё пасс, О.Сайнбаярын оновчтой довтолгоо

Thursday, July 28, 2011

ХАСЫН ХҮЛГҮҮД ( KHASIYN KHULEGUUD)

2011 оны Ниссан премьер лигийн 3-р байрын шагналт Хасын хүлгүүд баг ( Khasiyn khuleguud)

Saturday, July 23, 2011

АВАТАР БАГ ( AVATAR)

2011 оны Ниссан премьер лигийн 2-р байрын шагналт Аватар баг (Avatar)

Sunday, July 17, 2011

ХАРЦАГА БАГ ( KHARTSAGA)

2011 оны Ниссан премьер лигийн аварга Харцага баг ( Khartsaga)

Tuesday, July 12, 2011

Л.ЭРДЭНЭПҮРЭВ ( L.ERDENEPUREV)

МУИС-ын баг , МВМ багийн дасгалжуулагч 
Лхагвын Эрдэнэпүрэв ( coach L.Erdenepurev)

Wednesday, July 6, 2011

Г.БАТТӨР (G.BATTUR)

Хувийн дугаар 17. 2006, 2007 оны НХУАШТ-ын аварга, 2009 оны Лигийн мөнгө, 2010 оны Лигийн хүрэл медаль, спортын мастер Ганболдын Баттөр (G.Battur)

Monday, July 4, 2011

Т.МӨНХСҮЛД (T.Munkhsuld)

Хувийн дугаар 15. 2010 оны Лигийн хүрэл медальт, спортын мастер Туулын Мөнхсүлд (T.Munkhsuld)

Thursday, June 30, 2011

MBM-ЫН ЭМЭГТЭЙ БАГ

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр

Saturday, June 18, 2011

Т.САНЧИР (T.SANCHIR)

                                     Хувийн дугаар 14. 2011 оны бүх оддын тоглолтын MVP.                 Спортын мастер Тунгалагийн Санчир (T.Sanchir)

Saturday, June 11, 2011

Ц.АЗБАЯР (TS.AZBAYAR)

Хувийн дугаар 13. 2006, 2007 оны НХУАШТ-ын аварга, 2009 оны Лигийн мөнгө, 2010 оны Лигийн хүрэл медаль, спортын мастер Цэрэндагвын Азбаяр (Ts.Azbayar)

Monday, June 6, 2011

Б.БИЛГҮҮН (B.BILGUUN)

Хувийн дугаар 8. 2006 оны Лигийн мөнгөн медаль, 
Баттүвшингийн Билгүүн (B.Bilguun)

Saturday, June 4, 2011

Э.ДӨЛГӨӨН (E.DULGUUN)


Хувийн дугаар 7. 2009 оны Лигийн мөнгө, 2010 оны Лигийн хүрэл медаль, 
Энхцогтын Дөлгөөн (E.Dulguun)

Saturday, May 28, 2011

Б.БАТЖАВХЛАН (B.BATJAVKHLAN)

Хувийн дугаар 6. 2006, 2007 оны НХУАШТ-ын аварга, 2009 оны Лигийн мөнгө, 2010 оны Лигийн хүрэл медаль, 2010, 2011 оны бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний ялагч. Спортын дэд мастер Баттулгын Батжавхлан (B.Batjavkhlan)

Thursday, May 26, 2011

Э.УУГАНБАТ (E.UUGANBAT)

                        Хувийн дугаар 5. 2006, 2007 оны НХУАШТ-ын аварга, 2009 оны  Лигийн мөнгө,  2010 оны Лигийн хүрэл медаль, Эрдэнэбатын Ууганбат (E.Uuganbat)

Tuesday, May 24, 2011

Г.ИХБАЯР (G.IKHBAYAR)


                  Хувийн дугаар 9. 2006, 2009оны Лигийн мөнгө, 2003, 2005, 2010 оны Лигйин хүрэл     медаль, 2002 оны лигийн өсөх ирээдүйтэй тамирчин, 2006 оны лигийн 2-р тойргийн шилдэг тоглогч, 2008 оны лигийн 'Бүх одод' -ын тоглолтын шилдэг тоглогч, 2010 оны лигийн тэргүүн холбон тоглогч, 2005 оны лигийн тэргүүн тоглогч ОУХ-ний мастер Ганбаатарын Ихбаяр (G.Ikhbayar)

Saturday, May 21, 2011

О.САЙНБАЯР (O.SAINBAYAR)

Хувийн дугаар 1. 2008, 2009 оны Лигийн аварга, 2010 оны Лигийн хүрэл медаль, 2009 оны лигийн тэргүүн тоглогч, спортын мастер Оюунбилэгийн Сайнбаяр (O.Sainbayar) 

Sunday, May 15, 2011

Д.МӨНХТҮВШИН (D.MONKHTUVSHIN)

Хувийн дугаар 10. Спортын мастер Даваадоржийн Мөнхтүвшин (D.Monkhtuvshin)