Sunday, May 13, 2012

ӨНӨӨДӨР ЗАВГҮЙ ӨДӨР

Өнөөдөр уг нь амралтын өдөр. Гэхдээ ёстой завгүй өдөр байна даа. Математикийн давтлага уг нь хагас сайнд орох ёстой боловч, багш завгүй гээд бүтэн сайнд орж байгаа юм. Гэтэл өнөөдөр бүх юм давхцах нь ээ. Өнөөдөр Лейкэрс ҮМБХ-ны хасагдах шатанд шийдвэрлэх 7 дахь тоглолтоо хийнэ.  Гэвч би бараг л үзэж чадахгүй нь. Лос-Анжелосын нөгөө нэг баг нь өнөө орой мөн л хасагдах эсэхээ шийдвэрлэх чухал тулаан хийнэ. Бас өнөөдөр Манчестр Сити баг Английн примьер лигийн аварга болж чадах эсэхийг шийдвэрлэх тоглолт болно. Орой очоод үзэж чадах болов уу, яах бол? Аав аягүй бол сумо үзэж тэнэгтэнэ. Мэдээ сонсоно гэнэ.  Спрайт лигийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд бас өнөөдөр болно. Ихээ, Уугаа, Болдоо ах нарын тоглодог "Танан" баг Билгүүн ахын тоглож буй ОТИС багийг өнөөдөр хожвол, гурав дараалсан ялалтаар Спрайт лигийн 2011-2012 оны улирлын аварга болно. Тэгэхээр энэ хоёр багийн хооронд аварга болох уу, боломжоо хадгалж үлдэх үү гэдгийг шийдвэрлэх тоглолт болно. Эмэгтэй багууд ч гэсэн яг ийм шийдвэрлэх тоглолтыг хийх гэж байна.
МСБХ-ны Дээд лигийн тоглолт ядаж байхад бас өнөөдөр болохоор болчихсон. Амралтын өдрөөр бүх зүйлтэй давхцуулаад тавчихлаа. Ингээд бас болоогүй, МУИС-ийн оюутнуудын сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн бас болж байгаа. Өнөөдөр нээлтээ хийнэ. Хэдийд нь амжиж бүгдийг нь үздэг юм билээ. Уг нь бүгдийг нь үзмээр байдаг, бүгдэн дээр нь очмоор байдаг. Яах вэ байз. Өө бас тийм. Өнөөдөр Од ахын төрсөн өдөр. Чадвал Од ахад зориулж нэг пост бэлдэх юмсан. Яая даа байз. Өнөөдөр яачихсан өдөр вэ?

1 comment:

  1. heleed yu geh ve unuudur bi temtseentei bsan lakers , boston 2 hojson gesen. bun muist bas togloh bolomj bsan daanch uur gazar toglood chadaagu. yadaj uzmeer bsan. pepsi lig 6 s bsan yoooy!!! why yum be

    ReplyDelete