Saturday, April 21, 2012

"БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ-2012" тоглолтод ОРОЛЦОГЧИД


Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй  "ПЕПСИ ДЭЭД ЛИГ" -ийн тэмцээний бүх оддын тоглолт өнөөдөр 16 цагаас спортын төв ордонд болно. Та бүхэнд БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ -д оролцох тамирчдыг дахин танилцуулж байна. Бүх оддын тоглолт 16 цагт эхлэх бөгөөд үзэгчдийг 15 цагаас оруулж эхлэх юм байна.

Saturday, April 7, 2012

О.Баярсүх агсны нэрэмжит ахмадын тэмцээн

Монголын сагсан бөмбөгийн лигийн "Алтайн бүргэдүүд" багийн тамирчин, лигийн анхны 2000 оноотон Баярсүх агсны нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь хоср насны ангиллаар болж өнгөрсөн бөгөөд, тухайн үед тоглож байсан тамирчид, тухайн үед тоглож байсан баг хамт олонтойгоо л тэмцээнд оролцдог онцлогтой юм байна. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид өнөөдөр дандаа л сагсан бөмбөгтэй амьдралаа холбосон, энд тэнд багш, дасгалжуулагч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл хийж байгаа. Хөмсгөө үргэлж зангидаж, хүн загнаж, хашгирч байдаг улсууд хэрхэн тоглох нь сонирхолтой байлаа.

СПРАЙТ ЛИГ. 3 сарын 18. ХАСУ МЕГАВАТ vs ТАНАН ИМПЕКС

Sunday, April 1, 2012

МОНГОЛЫН САГСЧДЫН ТҮҮВЭР ЗУРАГ

БҮХ ҮЕИЙН САГСЧДЫН “СУПЕР-ДЭЭД” БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ БОЛНО


    Энэ жил Монголын сагсан бөмбөг сонирхогчид азтай байхнээ. Юу гэвэл энэ жил бүх оддын гурван ч тоглолт болох юм байна. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны Спрайт супер лигийн бүх оддын тоглолт өчигдөр Эрдэнэт хотод амжилтай болж өнгөрсөн бол Монголын Сагсан Бөмбөгийн холбооны  Пепси дээд лигийн бүх оддын тоглолт энэ сарын сүүлээр болох тов гараад байгаа билээ. Харин Пепси болон Спрайт лигүүд аваргаа шалгаруулж дуусмагцаа Супер ба Дээд лигийн тамирчдын хооронд жинхэнэ бүх оддын халз тулааныг хийхээр ярилцсан байна.

ПЕПСИ ЛИГ. II ТОЙРОГ. ХАС vs БУЛЛС. II ХАГАС