Sunday, December 18, 2011

О.Сайнбаяр зодог тайлах уу?


Лигийн багуудын хоорондох урьдчилсан сорилго тэмцээн болж байна. Өнөөдөр, яг одоо аваргын төлөөх тоглолт явагдаж байна. Гэвч, дэмждэг баг маань байхгүй болоод ч тэр үү, дэмждэг тамирчид маань тоглоогүй болоод ч тэр үү, нэг л сонирхолгүй, нэг л өрсөлдөөнгүй. Нодлингийн лигийн тэмцээнд оролцсон байгуудаас ганцхан “Баянзүрх Булс-МВМ” баг оролцохгүй болчихоор сонирхолгүй болно ч гэж юу байхав. Бусад 7 багууд бүгд л тоглож байгаа мэт боловч Спортын төв ордон нэг л эл хуль, хоосон хөндий байх юм. Лигийн тэмцээний үеэр билет худалдаж аваад үзээд байдаг үзэгчид хаачаа вэ? Үнэгүй тэмцээнийг үзэх завшааныг яагаад ашиглахгүй байна вэ? Аваргын төлөөх тоглолт нь хов хоосон зааланд
болж байна. Аргагүй биз дээ. Энэ тэмцээнд Сайнаа ах алга, Ихээ ах алга, Төрөө ах алга, Уугаа ах алга, Болдоо ах алга, тэрчлэн  Сүлдээ ах, Билгүүн ах, Мэргэн ах  нар алга. Тэдний тоглолт ордонд үгүйлэгдэж байна.
МСБХ, лигт оролцох баг тамирчдын бэлтгэлийг сорих, тамирчдын шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор явуулж байгаа хэмээн тайлбарлаж байгаа энэ тэмцээнээ энэ жилийн хамгийн томоохон тэмцээн гэж байгаа боловч өмнөхөн нь болж өнгөрсөн “Холбоодын цомын” тэмцээнээс хэд дахин сонирхол муутай болж байх шиг.
“Баянзүрх Булс-МВМ” баг энэ тэмцээнд орсонгүй. Лигийн тэмцээнд ороход бэлэн биш байна уу? “Бридж констракшн”, “МВМ” клубийн хоорондын үл ойлголцлоос болоод “Баянзүрх Булс-МВМ” баг энэ жил лигт толгох эсэх нь ч тодорхойгүй болжээ. Уг нь анх дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв л “Баянзүрх Булс-МВМ” багаа дасгалжуулахаас татгалзаж, ажлаа өгсөн гэсэн шум тарсан боловч энэ шийдвэр нь бүх багт нөлөөлж магадгүй болоод байна.  Отгоо, Оршихоо, Оргил гурвыг эс тооцвол энэ багийн гол цөмийг МВМ клубийн тамирчид бүрдүүлдэг. МВМ клубийн тамирчид багшийгаа хүрээлж цугласан баг бөгөөд багш нь дасгалжуулахгүй л бол тэдний хувьд “Баянзүрх Булс-МВМ” багт  тоглох зайлшгүй шалтгаан байхгүй юм.
Дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв сүүлийн арав гаран жил уйгагүй ажиллаж, шавь нараа бэлтгэж, энэ багийг бүрдүүлсэн бөгөөд улмаар лигд тоглох эрхийг авч, лигийн хамгийн хүчирхэг, үргэлж түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлдэг, олон мянган хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийг татаж чадсан, олон мянган залуусын хайртай багийг үүсгэсэн гэдэг. Гэвч олны хайртай энэ баг тарж магадгүй боллоо. Шалтгаан нь ердөө л эдийн засгийн шалтгаан. Олигтойхон ивээн тэтгэгчгүй учраас энэ баг ивээн тэтгэгч хайж явсаар “Бридж констракшн” -тай хамтран ажиллах болсон. Гэвч энэ хамтын ажиллагаа бүтэлгүй болж, баг тарж магадгүй болжээ. Харамсалтай...
Багш нь дасгалжуулахгүй гэдгийг сонсоод хамгийн түрүүнд 2009 оны лигийн тэргүүн тоглогч О.Сайнбаяр зодог тайлах тухай бодож байгаа талаар шуугиж эхэллээ. Хоёрхон жилийн өмнө лигийн тэргүүнээр шалгарч байсан түүний хувьд зодог тайлахдаа тулаагүй нь тодорхой. Ямар учраас тэр вэ, гэхээр багштайгаа хамт тоглож чадахгүй гэдэг нь л түүнийг ийм шийдвэр гаргахад түлхэж байгаа байх. Гэтэл О.Сайнбаяр чинь багийн ахлагч шүү дээ. Багийн дасгалжуулагч нь ажлаа өгч, багийн ахлагч нь зодог тайлчихаар энэ багийн хувьд хүнд цохилт болно. Одоо Ихбаяр, Баттөр, Мөнхсүлд нар өөр багт тоглоно гэвэл энэ баг тарж байгаа гэдэг нь тодорхой болно.
Гэтэл энэ баг чинь миний ХАЙРТАЙ баг шүү дээ. Ганцхан миний ч биш, олон мянган хөгжөөн дэмжигчдийн хайртай баг гэдэгт итгэж байна. Сайнаа ах энэ жил тоглохгүй болно гэхээр сагсан бөмбөг үзэх ямар ч сонирхолгүй болж байна. Ихээ ах МВМ –д тоглохгүй гэхээр би хэний уран гоё тоглолтыг үзэж, уран гоё дамжуулалтыг хүлээх болж байна вэ? Миний ХАЙРТАЙ баг битгий тараасай. Сагсан бөмбөгийн БУРХАН ТЭНГЭР гэж хэрвээ байдгийн бол миний, бидний хайртай МВМ багийг битгий тараагаач. Сайнаа ахаа зодгоо битгий тайлаач, Эрдэнэпүрэв багшаа багаа битгий тараагаач. Бриджийнхээн, багаа битгий бутраагаач.     


16 comments:

  1. yu hachin logicgui ertedees hoish biched bgan bolioch ta nar archaagui managmentguidee iim baidlald orchood buh buruug MSBH chiheed shuuj bdag oorchloltiig ooroosoo gdeg ug sanaand orchloo

    ReplyDelete
  2. Spritdaa or l do teged tend orj avargin avahgui yu hahaha yamar ch hun deeshee yavdag bolhoos dooshoo yavj onigoo boldoggui yum dunkuu

    ReplyDelete
  3. Za bolij uz sainaa odoo hedtei bilee har zaluugaaraa bolio boli , sainaashig tuv mgl -d oldoh uu . Huvi huniihee uudees helii bitgii tiim shiidver gargaarai .uragshaa sainbayaraaaaaa

    ReplyDelete
  4. Pooh Iim goyo bag tarlaa gejuu sonin yum , ene nuguu tom bugstei zaluu monuu ene sumood l yavakh baisan yum , 2008 ond ene zaluu chine holbool,shideel,bagaa udirdaad l sain l togoldog baisan shuu uugni , turuu jil uzsen chine neg l hudlaa togoldog Bolson bnlee huurhii hugshursun yum bailguidee huurhii

    ReplyDelete
  5. MBM tarahgui baih gej naidaj baina, gehdee unuuduriin toglolt unen dunsger bolj baina lee, Offeceruudiin Od, Badrah nariin Odgii, Tumenjargal 2 iin uuduus hiisen olon onoog es tootsuul untah gej baina lee sh dee!

    ReplyDelete
  6. Hi sainaag zodog tailakh gej baigaad kharamsaj bna shuu. Tsagaan bavgaigaa harakhgui bol yakh bilee , ene jil l sainaatai taniltsakh bolomj garakh baikh gej bodoj baisiin uulni keke . Sainaa ekhnergui bizdee ........... Utsiig medekh khun baival comment uldeegeech guij bna shuu zaluusaa

    ReplyDelete
  7. Naad sainaa chine oyutan baihiin shalig gar baisan shdee. Uu naadakh chine end tend baakhan huuhedtei gesen shuu

    ReplyDelete
  8. Manai sainaa shig sain hun bhgui shuu naanaa l aashtai yum shig ,tsaanaa bol saihan setgeltei hun shuu. End tend huuhed ene ter bhgui ee . Gantskhan khund khairtai baisiin , aavni baikhadni 2008 nod terguun ugukh baisiin daanch 2009 aavni ungursun baikhad ugch bilee . Teriigee yarij dandaa uildag baisiin , tiim Tom bietei khun uilj baikhiig kharaad uriin erkhgui kholboond uur khurdeg shuu . Dandaa ene boovon chikhtei bagshiigaa sain khun geel yaridag daanch ene ni oligtoi dasgaljuulagch yumuu medekhgui . Bayartsogt deer l aldag baisan shdee

    ReplyDelete
  9. surtei yum be. MIUS-BRIDGE odoo sprite-d oroo. tend l toglovol turuulj uzeh bh heheheheh

    ReplyDelete
  10. sainaa hahahaha zodog tailna gdg chn ter auu NBA d bdagiin andaa chi odoo uuriiguu yu gj bodood bgaan chinii togolno gj er ni yu bnaa

    ReplyDelete
  11. Sainaag bi Sain mednee alia ugzug bgaashdee talbai dr ch biye zuw awaad yawj chadku yu hiilee gj ichkuu zodog tailna ntr gj hutsdag bnaaa chi

    ReplyDelete
  12. Muuchgui sainaa akh 2009 onii terguun toglogch mgl-Iin shigsheed 9 jil tasraltgui togolson shuu aataarkhuu yumnuud sainaa akhshig togloj chadakhguidee ataarkhaad teneg yumnuud . Sainaa akh zodog tailna ene ter gej hileegui za . Zugeer l akhni ajil ikhtei amijidgui gej bna lee . Ta nar sainaa akhiig yamar goyo khun bolkhiigni Medekhguildee . Khuniig sain medekhgui baij ingej helj bolokhgui ee gomdmoor yum mongolchuudaa . Sainaa akh dandaa khund tusalj yavdag saikhan setgeltei khun shuu .

    ReplyDelete
  13. Nuhduu MBM bag tarahgui shde Bridge l uur bag sponsordoh bh!!! MBM club uil ajillagaagaa udahgui ehluuleh buguud bag ni buren bureldhuuneer league-tee oroltsono! Sainaa-n %-d zodog tailaagui deerh ukunuudiin bichsen shig zuils hudlaa buguud ataarhal yavj bna! tamirchid yur ni haana deed league bolno tend l togloh bh!

    ReplyDelete
  14. Naad ukun chine end tend Hun muulaal yavj baidag hun . Ter tlg13 geed bagni uzheer uur hurmeer ineedmiin ene tis ukunii bag ter ,uuriimhuu ligt oruul taarna . Uuriiguu aldag taldag geel baidag yum bilee . Bi lav sags togloj baihiigni harangue . Heden udaagiin avraga ch genuu hutsaj ugch bna lee . Ineedmiin haan sags zaahaar yaj sags hugjih bilee. Ogiigiin bugsiig unseh shahaj bj ligt orson hun . Odoo yamar bolchiod hutsdag bainaa.uu neerei Sedee sainaa 2 iig terguun toglogch bolgoson gej yaridagiin bna lee shuu ?

    ReplyDelete
  15. Muu bagsh mine yum bga shd sain hun shuu ta nar medku shd ta naraas ih l yum hiisen hun. Ene hunii gar deer ch neeree ELGELJ YVLAADAA

    ReplyDelete