Sunday, January 1, 2012

МВМ- ОРШИХ УУ? ЭС ОРШИХ УУ?

МВМ-ийнхандаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Ах нар минь, эгч нар минь ирэх жил уран гоё тоглолт үзүүлж муу дүүгээ болон хөгжөөн дэмжигчдээ баярлуулаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ хайртай ах, эгч нар минь.




Сайн уу? Муу юу?
Их үү? Бага уу?

                                     
                                                          Төр үү? Нам уу?
Дөлгөөн үү? Догшин уу?
Сүлд үү? Тоо юу?
Ууган уу? Отгон уу?


Аз уу? Эз үү?
Муу шүү юу? Сайн шүү юу?
Санчир уу? Буд уу?
Жавхаатай юу?
Оч уу? Гал уу?
 Том уу? Жижиг үү?
Орших уу? Эс орших уу?
Балжинням уу? Дашням уу?
Мэргэн үү? Түргэн үү?

"MBM" баг ОРШИХ УУ? Эс орших уу? Энэ асуулт өнгөрсөн хугацаанд фэнүүдийнх нь санааг зовоож байлаа. МВМ баг оршихоор барахгүй оршсоор байх биз. МВМ баг САЙН баг уу? Муу баг уу? Сайнаар барах уу даа. МВМ багийг САЙН баг гэхгүй юм бол өөр ямар багийг САЙН гэх юм бэ?  МВМ ТОМ баг уу? Томоор барах уу даа. Ийм олон сайн тамирчидтай, олон лигийн тэргүүнтэй баг байхгүй. ИХЭЭ ТОМ ТОМ САЙН тамирчид МВМ багт чихээтэй байгаа. ИХ аваргуудтай, САЙН тамирчидтай МВМ багийг ТОМ баг гэхгүй юм бол ямар багийг ТОМ баг гэх юм бэ? МВМ ЖАВХААТАЙ юу? Харамсалтай нь энэ жил МВМ -д Жавхаа ах тоглохгүй. МВМ  АЗтай юу? Өмнө нь Азаа ах байсан, гэхдээ азгүй байсан. Энэ жил Азаа ах МВМ -д тоглохгүй. Гэлээ ч гэсэн энэ жил азтай байна гэж найдаж байна. Энэ жил МВМ -ийн хувьд СҮЛД жил нь байх болно. Энэ жил МВМ багийн хувьд ДАШНЯМТАЙ БАЛЖИННЯМТАЙ жил болно гэдэгт итгэж байна. МВМ баг түргэн шийдвэр гаргахгүй МЭРГЭН шийдвэр гаргана гэдэг эргэлзээгүй. Шидэлт нь МЭРГЭН байг. МВМ баг энэ жил оч хаялахгүй гал гаргана. Гал гарсан олон сайхан тоглолтуудыг үзүүлнэ байх. Нам, төр тэдэнд хамаагүй. Улс төр, сонгууль, нам төрөөс тусдаа амжилт гаргана. МВМ багийнхандаа шинэ жилийн мэнд хүргэе. 2012 он МВМ багийн амжилтын жил болтугай. МВМ клубийн ах эгч нартаа, нийт хөгжин дэмжигчдийнх нь нэг нь амжилт хүсэж байна. 


1 comment:

  1. Амжилт хүсье, МBM багаараа орохоор болсон юу уу?

    ReplyDelete