Sunday, January 29, 2012

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ

"УЛААНБААТАРЫН ЦОМ" тэмцээн удахгүй болох гэж байна. Энэхүү олон улсын чанартай тэмцээнд Орос, Хятад, Япон, Солонгосоос багууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тэмцээнд Монголын хоёр баг орно. Монголын шигшээ баг болон өнгөрсөн жилийн дээд лигийн тэмцээний аварга Энержи Ресурсийн "Харцага" багууд Монголыг төлөөлж оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Харцага баг Уртнасан багшийн удирдлага дор Зүүнхараа дахь спиртийн сувилалд амарч бэлтгэлээ базаагаад ирсэн байна. Харин Монголын шигшээ баг Баярцогт дасгалжуулагчийн удирдлага дор "өндөржүүлсэн" бэлтгэлд гарсан байна. Монголын шигшээгийн бэлтгэл хангагч нь лигийн экс аварга Хасын "Хүлэгүүд" байгаа гээд бодохоор ямар эрчимтэй бэлтгэл хийж байгааг төсөөлж болно. Монголын багуудад амжилт хүсье.

Saturday, January 21, 2012

Friday, January 20, 2012

АВАРГЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ

Тус тэмцээнд МТС-н эрэгтэй, эмэгтэй багууд хошой аварга болсон юм. ФЭС-ийн эрэгтэй баг мөнгөн медаль, ББС-ийн эрэгтэй баг хүрэл медаль. ЭЗС-ийн сургуулийн эмэгтэй баг мөнгөн медаль, ББС-ийн эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна.

Sunday, January 15, 2012

MBM БАГ ТАРААГҮЙ


Сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг "МВМ" баг тарж бутарч байгаа тухай яриа их гарах боллоо. Зарим өрсөлдөгчид нь энэ багийг тараасай гэж боддог байж болох юм. Харин олон мянган хөгжөөн дэмжигчид нь энэ багийг битгий тарчаасай гэж боддог юм. Яагаад гэвэл МУИС, "МВМ" клубийн МВМ баг бол олны хайртай багуудын нэг яах аргагүй мөн. Ийм яриа яагаад гарах болов?

Thursday, January 12, 2012

МӨНХСҮЛДИЙН ДОВТОЛГОО


Ихбаярын гоё пассаар эхэлсэн довтолгоо. Райн шидээд байхгүй, Харрис шидээд байхгүй Мөнхсүлд гүйцээж байна.

Monday, January 9, 2012

ИХБАЯРЫН ДОВТОЛГОО

Ихбаярын довтолгоо, Райны бөмбөг таслалт, Харрисын довтолгоо



Wednesday, January 4, 2012

ШИНЭ УРАН БҮТЭЭЛ




Спрайтынхны шинэ жилийн бас нэг сюрприз. Таалан сонирхоно уу?

Tuesday, January 3, 2012

СПРАЙТЫНХНЫ ШИНЭ ЖИЛИЙН СЮРПРИЗ



Спрайт лигийнхний шинэ жилийн арга хэмжээний үеэр сагсан бөмбөгчид хамтдаа нэг сюрприз барьсан юм. Түүнийг үзнэ үү?
Бид Од биш манай баг тод биш
Аячук багийг бүү гол Спрайт лигт байгаа гэдэг нь хамгийн гол
Хэрэв тийм биш бол спрайт лиг хоосон мэт
Хэцүү байх байлгүй сагсан бөмбөгийн D лиг...

Sunday, January 1, 2012

БҮХ ҮЕИЙН САГСАН БӨМБӨГЧДИЙН ШИНЭ ЖИЛ

2011 оны 12 сарын 11 -нд Монголын үе үеийн сагсан бөмбөгчид анх удаа хамтдаа шинэ жилээ тэмдэглэсэн билээ. Монголын сагсан бөмбөгчид үе үеийн шилдэг гарааны тамирчдыг шүүгч дасгалжуулагчдын саналаар тодруулж нэрлэсэн бөгөөд өнөө цагийн шилдэг таваар Г.Ихбаяр, Ц.Мэргэн, О.Ууганбаяр, Б.Одбаяр, М.Отгонмөнх нар шалгарсан байна. Ёслолын арга хэмжээний зурагнуудаас сонирхоно уу? Уг арга хэмжээг "TLG13" ТББ-аас санаачлан зохион байгуулсан байна.

МВМ- ОРШИХ УУ? ЭС ОРШИХ УУ?

МВМ-ийнхандаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Ах нар минь, эгч нар минь ирэх жил уран гоё тоглолт үзүүлж муу дүүгээ болон хөгжөөн дэмжигчдээ баярлуулаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ хайртай ах, эгч нар минь.