Monday, November 21, 2011

ХОЛБООДЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХААЛТ

"Холбоодын цом"-ын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээн энэ жилээс "ЖААЖААГИЙН" нэрэмжит болж байгаа юм. Тэмцээнд дээд лигийн 3, Спрайт лигийн 8, Спрайт хөгжлийн лигийн 5 баг нийт   16 баг өрсөлдсөнөөс Баянзүрх бүллс МВМ баг тэргүүлж аваргын цом, өргөмжлөл хүртэв. Ryan Nelson, Rapheal Walter Harris гэсэн гадаадын  легионеруудаар хүч нэмэгдүүлсэн BZ Bulls-МВМ баг  нэг  ч хожигдолгүй түрүүлж аваргын цомыг хүч түрэн  авлаа. Аваргын төлөөх тоглолтонд өнгөрсөн жилийн  лигийн аварга ER Харцага багийг 80:64 харьцаатайгаар илүүрхсэн байна. Энэ эрчээрээ дээд лигийн аварга болоосой хэмээн олон мянган хөгжөөн дэмжигчид нь бэлгэшээж ерөөж байна. Харин хүрэл медалийн төлөө Танан импекс, TLG13 багуудын хооронд эн тэнцүү тоглолтын үр дүнд Танан импекс баг өрсөлдөгчөө  96:85 харьцаатайгаар буулган авснаар "Холбоодын цом"-ын гуравдугаар байрын шагналыг хүртлээ. Тэмцээний шилдэг тоглогчоор үе үеийн лигийн шилдэг тоглогчид болох Ихээ, Уугаа нар шалгарээ. Тэмцээний хаалтын үеэр авсан сонирхолтой гэрэл зургуудаас та бүхэнд хүргэж байна.


Түрүүлсэн "Баянзүрх Булсс - МВМ" баг

Хоёрдугаар байрын шагналт "ER Харцага" баг

Гуравдугаар байрын шагналт "Танан импекс" баг

Аварга БУХНУУД

ТАНАН багийг танилцуулж байна









ER Харцага багийг танилцуулж байна






Лигийн тэргүүнүүд, тэмцээний шилдэг тоглогчоор тодорлоо




Шилдэг тоглогчид, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болон тэмцээний нүүр болсон шүүгч ЖААЖАА -гийн хамт 



Үнэнч фэнүүд

ЖААЖААГ шагналаар булав





Гарт байгаа түлхүүрийг нь хараарай. Нөгөө япон авто машины түлхүүр шүү дээ.





Зайгүй цуварсан шагналын дараагаар Жаажаа маань, хорин жил шүүгчээр ажилласан Спортын төв ордныхоо талбайд хүндэтгэл үзүүлж, талбайгаа үнсэхээр авж байгаа нь. 
Арай зодог тайллаа гэдэг шиг "шүгэл тайлаагүй" гэж найдаж байгаа шүү.

АВАРГУУД ДЭЭШЭЭ МОРИЛООРОЙ



Аваргын өргөмжлөлөө хүртээрэй


Алтан цомоо өргөөрэй


Цомноосоо адис авчихъя




Очхүүтэй гар барина

Ихбаяртай тэврэлдэнэ

Хоёр легионер Монголд ирээд анхны цомоо хүртэв 



Энэ бол өвлийн өвгөний бэлэг




Энэ уутанд нь юу байгаа юм бол?

Тэр сэржим өргөөд байгаа хэн бэ?

Ерөнхий ивээн тэтгэгч тэмцээнийг хааж үг хэлж байна.

Цом нь явсаар байгаад хамгийн залуу тоглогч дээр ирлээ. Цомыг хадгалж, амжилтаа бататгаж яв гэж ах нь нар нь хадгалуулж байгаа юм болов уу? 




Аваргаа тэмдэглэж, уухайлав.








Найзууд, фэнүүд



Манай багийнхан

Холбоодын цомын тэмцээний сонирхолтой гэрэл зургуудаас үргэлжлүүлэн хүргэх болно. Time-out

1 comment: