Wednesday, May 16, 2012

НЭГ ЖИЛИЙН ОЙ



Нэг жилийн өмнөх эл өдөр блогтоо анхны постоо оруулж билээ. Тиймээ яг нэг жилийн өмнө, 6 сарын 15-нд. Муушуу ахын төрсөн өдөр байсан юм. Өмнө нь хэдэн зураг авч хадгалаад овоо цуглуулгатай болчихсон байсан тул муу ахдаа зургаар нь бэлэг барихаар шийдэв. Сагсан бөмбөгийн зурагтай блог нээе гэж бодож төлөвлөж байсан боловч, хэзээ эхлэхээ шийдэж чадахгүй л яваад байсан билээ. Тэр өдрөөс хойш бүтэн нэг жил өнгөрчээ. Нэг жилийн хугацаанд 162 пост бэлтгэж, миний блогийн зургуудыг давхардсан тоогоор 36656 хүн орж үзэж сонирхсон байна. Ойролцоогоор хоёр өдөрт л нэг пост оруулж байсан гэсэн үг.
Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа блогийнхоо зочдод тайлагная.

NISSAN PREMIER LEAGUE 2011–н хасагдах шатны тоглолтын зураг
ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн.
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн-2011
МУИС-ийн Социологийн тэнхмийн 20 жилийн ойн нэрэмжит оюутнууд төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээн
TLG13” ТББ-аас зохион байгуулсан “Холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээн”
TLG13” ТББ-аас зохион байгуулсан “SPRITE” лигийн тамирчдын шинэ жилийн үдэшлэг
TLG13” ТББ-аас зохион байгуулсан “Бүх цаг үеийн сагсан бөмбөгчдийн гарааны шилдэг таван тоглогч” шалгаруулах арга хэмжээ, шинэ жилийн үдэшлэг
МСБХ-оос зохион байгуулсан  “СҮҮ” ХХК-ны нэрэмжит сорилго тэмцээн
МУИС-ийн багш нарын аварга шалгаруулах тэмцээн-2012
SPRITE D” лигийн аварга шалгаруулах тэмцээн
“Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн
PEPSI” Дээд лигийн тоглолтууд,
SPRITE” лигийн тоглолтууд
PEPSI” лигийн бүх оддын тоглолт
Бүх ард түмний спартакиадын сагсан бөмбөгийн тэмцээн
МУИС-ийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
МУИС-ийн оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан
Зэрэг тэмцээнүүд дээр очиж зураг авсан байна. Бүтэн жилийн хугацаанд надтай хамт байж, авсан зургуудыг минь сонирхон үзэж, алдаа оноог минь хэлж урам өгдөг та бүхэндээ баярлалаа. Энэ бүх хугацаанд намайг үргэлж дэмждэг байсан аав, ээж, Ихээ ах, Сайнаа ах, Төрөө ах, Эрдэнэпүрэв багш, Мэргэн ах, Сүлдээ ах, Муушуу ах, Уугаа ах, Болдоо ах, Азаа ах, Санчир ах, Жавхаа ах, Бүүдээ ах, Цоожоо ах, Өөнөө ах, Нэмэхээ ах, Бадрах ах, Батаа ах, Од ах, Анар ах, Том ах, Дөлгөөн ах, Цэрка ах, Ууганаа ах, Нямбаа ах, Болортулга ах, Очхүү ах, Батхишиг ах, Чинзо ах, Мижгээ ах, Ц.Чинбат ах, Тулгаа ах, Доржоо ах, Лхагваа ах болон гэр бүлийнхэнд нь их баярлалаа. Мөн Хосоо эгч, Заяа эгч, Золоо эгч, Зулаа эгч, Нараа эгч, Сорри эгч, Сувдаа эгч, нийт MBM-ийн бүх эгч нар, мөн бусад эгч нартаа баярлалаа. Миний блогийн зургийг хамгийн түрүүнд үздэг, саналаа хэлдэг дэмждэг Золоо эгч тэргүүтэй блогийнхоо дэмжигч гишүүдэд баярлалаа. Улам хичээх болноо. 

1 comment:

  1. Сайн байна. Баяр хүргэе.

    ReplyDelete