Saturday, April 7, 2012

О.Баярсүх агсны нэрэмжит ахмадын тэмцээн

Монголын сагсан бөмбөгийн лигийн "Алтайн бүргэдүүд" багийн тамирчин, лигийн анхны 2000 оноотон Баярсүх агсны нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь хоср насны ангиллаар болж өнгөрсөн бөгөөд, тухайн үед тоглож байсан тамирчид, тухайн үед тоглож байсан баг хамт олонтойгоо л тэмцээнд оролцдог онцлогтой юм байна. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид өнөөдөр дандаа л сагсан бөмбөгтэй амьдралаа холбосон, энд тэнд багш, дасгалжуулагч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл хийж байгаа. Хөмсгөө үргэлж зангидаж, хүн загнаж, хашгирч байдаг улсууд хэрхэн тоглох нь сонирхолтой байлаа.










МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Дашдорж, бат найдвартай хамгаалж байна.









































Баярсүх агсаны ах, Хасын хүлэгүүд багийн дасгалжуулагч Баярцогт



















Монгол банкны экс ерөнхийлөгч, монголын сагсан бөмбөгийн ахмад тамирчин




Найзууд- одоо тэд бүгдээр завгүй эрчүүд



"МВМ" клубийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв өөрийн хоёр шавь, 2009 оны лигийн тэргүүн тоглогч О.Сайнбаяр, 2011 оны лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэнбаяр нарын хамт.
 - Та нар дандаа медальтай зургаа авахуулдаг, би одоо нэг медаль зүгээд хамт авахуулъя л даа.

Монголын шигшээ багийн тамирчин Б.Билгүүн багшийнхаа медаль, өргөмжлөлийг бариад сууж байна. 

Спортын мастер Очхүү багшийнхаа медалийг алган дээрээ тавин сонирхож байна. 

1 comment:

  1. Энэ Эрдэнэпүрэвээс өөр хүн тоглоогүй юм уу, хаашаа юм бэ? Дандаа л нэг хүний зургийг авах муухай шүү дээ. Медаль зүүж, шагнал гардуулж байгаа зурагнууд гоё байнаа. Баярлалаа

    ReplyDelete