Нэг жилийн өмнөх эл өдөр блогтоо анхны постоо оруулж билээ. Тиймээ яг нэг жилийн өмнө, 6 сарын 15-нд. Муушуу ахын төрсөн өдөр байсан юм. Өмнө нь хэдэн зураг авч хадгалаад овоо цуглуулгатай болчихсон байсан тул муу ахдаа зургаар нь бэлэг барихаар шийдэв. Сагсан бөмбөгийн зурагтай блог нээе гэж бодож төлөвлөж байсан боловч, хэзээ эхлэхээ шийдэж чадахгүй л яваад байсан билээ. Тэр өдрөөс хойш бүтэн нэг жил өнгөрчээ. Нэг жилийн хугацаанд 162 пост бэлтгэж, миний блогийн зургуудыг давхардсан тоогоор 36656 хүн орж үзэж сонирхсон байна. Ойролцоогоор хоёр өдөрт л нэг пост оруулж байсан гэсэн үг.
Ингээд өнгөрсөн
нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа блогийнхоо зочдод тайлагная.
