Thursday, February 16, 2012

ДЭЭД ЛИГ-2012 ЭХЭЛЛЭЭ

2012 оны 2 сарын 15-нд "Дээд лиг" эхэллээ. Нээлтээ үзэгчдээс далд нууцхан хийсэн сагсан бөмбөгчид, "нээлтгүйгээр" тоглож эхэллээ. Дээд лигийн эхний толголтын зургаас үзнэ үү.

Tuesday, February 14, 2012

UB CUP. МОНГОЛ vs ХАРЦАГА II хэсэг

 Монголын шигшээ баг болон Харцага багуудын тоглолтын зургийн үргэлжлэл.

UB CUP. МОНГОЛ vs ХАРЦАГА. I хэсэг

"Улаанбаатарын цом" тэмцээний хоёр дахь өдөр буюу 2012 оны 2 сарын 9-нд, Монголын шигшээ баг болон Харцага багууд хоорондоо таарч тоглосон билээ. Тоглолт Буянт-Ухаа дахь шинэ ордонд болсон юм. Тоглолтын зургуудаас сонирхоно уу.

Monday, February 13, 2012

UB CUP. МОНГОЛ vs АНГАРСКИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ

"Улаанбаатарын цом" тэмцээний эхний өдөр. Монголын шигшээ баг ОХУ-ын Ангарск мужийн ТИС-ийн багтай тоглосон тоглолт. 

UB CUP. НЭЭЛТ

Саяхан болж өнгөрсөн "Улаанбаатарын цом" тэмцээний зургуудаас сонирхоно уу.

Sunday, February 12, 2012

АЯЧУК БАГ. СПРАЙТ СУПЕР ЛИГ.

СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН НЭЭЛТ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 2 сарын 4-нд Спрайт супер лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеийн зургуудыг сонирхоно уу.

Monday, February 6, 2012

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

2010 оны  улирлын лигийн тэргүүн тоглогч, 2010, 2007 оны лигийн аварга, 2011 оны лигийн хүрэл медальт, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 2010 оны Монголын спортын шилдэг багийн тамирчин, спортын мастер Оюунцэцэгийн Ууганбаяр. УУГАА ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэж, спортын амжилт хүсэн ерөөе. 

Sunday, January 29, 2012

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ

"УЛААНБААТАРЫН ЦОМ" тэмцээн удахгүй болох гэж байна. Энэхүү олон улсын чанартай тэмцээнд Орос, Хятад, Япон, Солонгосоос багууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тэмцээнд Монголын хоёр баг орно. Монголын шигшээ баг болон өнгөрсөн жилийн дээд лигийн тэмцээний аварга Энержи Ресурсийн "Харцага" багууд Монголыг төлөөлж оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Харцага баг Уртнасан багшийн удирдлага дор Зүүнхараа дахь спиртийн сувилалд амарч бэлтгэлээ базаагаад ирсэн байна. Харин Монголын шигшээ баг Баярцогт дасгалжуулагчийн удирдлага дор "өндөржүүлсэн" бэлтгэлд гарсан байна. Монголын шигшээгийн бэлтгэл хангагч нь лигийн экс аварга Хасын "Хүлэгүүд" байгаа гээд бодохоор ямар эрчимтэй бэлтгэл хийж байгааг төсөөлж болно. Монголын багуудад амжилт хүсье.

Saturday, January 21, 2012

Friday, January 20, 2012

АВАРГЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ

Тус тэмцээнд МТС-н эрэгтэй, эмэгтэй багууд хошой аварга болсон юм. ФЭС-ийн эрэгтэй баг мөнгөн медаль, ББС-ийн эрэгтэй баг хүрэл медаль. ЭЗС-ийн сургуулийн эмэгтэй баг мөнгөн медаль, ББС-ийн эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна.

Sunday, January 15, 2012

MBM БАГ ТАРААГҮЙ


Сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг "МВМ" баг тарж бутарч байгаа тухай яриа их гарах боллоо. Зарим өрсөлдөгчид нь энэ багийг тараасай гэж боддог байж болох юм. Харин олон мянган хөгжөөн дэмжигчид нь энэ багийг битгий тарчаасай гэж боддог юм. Яагаад гэвэл МУИС, "МВМ" клубийн МВМ баг бол олны хайртай багуудын нэг яах аргагүй мөн. Ийм яриа яагаад гарах болов?